Аюулгүй байдал, хамгаалал

Холимог тулааны спортоор хичээллэгчид болон тамирчдын аюулгүй байдлыг хангах нь Монголын Холимог Тулааны Холбооны өмнөө тавьдаг эрхэм зорилгуудын нэг юм. Тийм ч учраас бид зохион байгуулж байгаа бүх үйл ажиллагаандаа үүнд онцгой ач холбогдол өгдөг. Хүүхэд залуучууд бол манай спортын үндэс суурь, ирээдүй учраас тэдний аюулгүй байдлыг хангаж, аливаа эрсдлээс сэргийлэх нь туйлын чухал зүйл юм.

Холимог тулааны спортоор хичээллэгчдийн аюулгүй байдал, хамгааллын талаарх аргачлалаа боловсруулахдаа бид Олон Улсын Холимог Тулааны Холбооны зохих дүрэм журам, зааварчилгааг эх болгон баримталдаг. Олон улсын туршлагаар батлагдсан энэхүү аргачлал нь бидэнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, зохион байгуулж байгаа тэмцээн, арга хэмжээнүүддээ аюулгүй, эрсдэлгүй орчин нөхцлийг бүрдүүлэх боломжийг олгодог.

Олон Улсын Холимог Тулааны Холбооны Аюулгүй байдал, хамгааллын зааварчилгаа нь холимог тулааны тамирчид, дасгалжуулагчдаас ирсэн мэдээллийн дагуу тогтмол хянагдаж, сайжруулагдаж байдаг. Бид ч гэсэн энэхүү аргачлалын дагуу өөрсдийн Аюулгүй байдал, хамгааллын зарчмаа үргэлж сайжруулж, хөгжүүлж байхыг хичээдэг.

Холимог тулааны спортоор хүссэн хүн бүр эрүүл, аюулгүй, дэмжлэгтэй, эерэг орчинд хичээллэж хөгжих нь цаашид манай спортын хамрах хүрээг тэлж, хөгжлийг хурдасгах нэгэн чухал хүчин зүйл болох юм.
Аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл хүргүүлэх
Хэрэв та өөрийн аюулгүй байдалтай холбоотой ямар нэгэн мэдээллийг хүргүүлэх хүсэлтэй байгаа бол доорх имэйл хаягаар бидэнд хандана уу. Таны илгээсэн мэдээллийг бид хүлээн авч зохих арга хэмжээг авах болно. Таны мэдээллийн нууц чандлан хадгалагдана.
safeguarding@mmmaf.com
IMMAF Safeguarding Guidelines

IMMAF Child Safeguarding Policy

Declaration of Honour

IMMAF Safeguarding Reporting Procedure