Эрхэм зорилго, алсын хараа

Эрхэм зорилго

Монгол улсад сонирхогчийн холимог тулааны спортыг (ММА) хөгжүүлэх, тамирчдын аюулгүй байдал, ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйтэй үйл ажиллагааг нэн тэргүүнд тавьсан тогтвортой зөв тогтолцоог бүрдүүлэх. Сахилга бат, хүндлэл, шударга өрсөлдөөн гэсэн үнэт зүйлсийг хадгалж, хүссэн хүн бүрт анхан шатнаас эхлэн элит түвшинд холимог тулааны спортоор хичээллэх боломжийг олгох. Үндэсний болон олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, Монгол улсын тамирчдыг дэлхийн тавцанд амжилт гаргахад хөтлөх, шинэ үеийн авьяастнуудад урам зориг, хүсэл тэмүүлэл өгөх нь бидний эрхэм зорилго юм.

Алсын хараа

Монгол улсыг дэлхийн сонирхогчийн холимог тулааны дэвжээнд тэргүүлэх байр суурьтай болгох, холимог тулааны спортын хөгжлийн цогц системийг бий болгох, тамирчид, дасгалжуулагчид, шүүгчдийн амжилтыг дэмжих. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сонирхогчийн холимог тулааны тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулж, авьяаслаг тамирчдыг эх орноосоо төрүүлэн гаргаж, холимог тулааныг олимпын наадмын албан ёсны спорт болгоход хувь нэмрээ оруулах. Холимог тулааны спортоор дамжуулан хүүхэд залууст бие бялдрын хөгжил, оюун санааны хатуужил суулгаж, үндэсний хэмжээний спорт болгон хөгжүүлэх нь бидний алсын хараа юм.