Холимог тулааны 2026 оны Монгол улсын Өсвөр үе, Насанд хүрэгчид, Мастерс ангиллын аварга шалгаруулах тэмцээн 06-р сарын 13-14-ний өдрүүдэд УСУГ-ын Чандмань спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдаж 30 гаруй байгууллагын 300 орчим тамирчид өрсөлдлөө. 4 дэх удаагийн холимог тулааны УАШТ-ийг Монголын Холимог Тулааны Холбоо (МХТХ) болон “Эрүүл монгол иргэн эх орны баялаг” уриатай Мөнгөн гүүр эмнэлэг хамтран зохион байгуулсан юм. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд МХТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МУГД Г.Дашдаваа, МХТХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Ялалт, МХТХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга Ц.Мөнхсайхан болон бусад хүндэт зочид оролцлоо. Мөн нээлтийн үеэр тив, дэлхийн түвшний олон улсын тэмцээнд амжилттай оролцож, Монгол эх орныхоо нэрийг цуурайтуулсан дараах эрхмүүдэд Олон улсын хэмжээний мастер цолны үнэмлэх, тэмдгийг гардуулсан юм. Г.ЧУЛУУНХУЯГ – Холимог тулааны Насанд хүрэгчдийн шигшээ баг болон ШИРЭН БЭЭЛИЙ бокс, кикбокс, ММА клуб-ийн дасгалжуулагч Т.БОЛДБААТАР – Холимог тулааны Өсвөр үеийн шигшээ баг болон “Болд нударга” клубийн дасгалжуулагч У.БАТЗОРИГ – Холимог тулааны 2026 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, One Team Fighting Center клубийн тамирчин А.АДЪЯА – Холимог тулааны 2025, 2026 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, Алтан Шонхор клуб-ийн тамирчин ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын “Панкратион холбоо”-ны Өсвөр үеийн тамирчид энэ жилийн тэмцээнд оролцсоноороо онцлогтой байв. Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Mungunguur hospital Мөнгөн гүүр эмнэлэг, УСУГ-ын Чандмань спорт цогцолбор болон Г.Батхүү захиралтай Fairtex Mongolia брэндийн хамт олонд гүн талархлаа илэрхийлж, эр зориг, хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бүх баг тамирчдадаа баяр хүргэж амжилт хүсье. ӨСВӨР ҮЕИЙН ЭРЭГТЭЙ ШИЛДЭГ ТАМИРЧИН: П.САНЖААДАМБА – Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо (B ангилал -57 кг) ӨСВӨР ҮЕИЙН ЭМЭГТЭЙ ШИЛДЭГ ТАМИРЧИН: Э.АНУУДАРЬ – Хөвсгөл Хургатай Хайрхан (B ангилал -52 кг) НАСАНД ХҮРЭГЧДИЙН ЭРЭГТЭЙ ШИЛДЭГ ТАМИРЧИН: Б.БАТЗАЯА – One Team Fighting Center (-93 кг) НАСАНД ХҮРЭГЧДИЙН ЭМЭГТЭЙ ШИЛДЭГ ТАМИРЧИН: Н.ЭНХЖИН – KING PANDA / boxing & MMA / club (-52.2 кг) НАСАНД ХҮРЭГЧДИЙН БАГИЙН ДҮН: ӨСВӨР ҮЕИЙН БАГИЙН ДҮН: Fairtex Mongolia брэндийн нэрэмжит “Өсөх ирээдүйтэй тамирчин”: М.НАРАНТАМИР – Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордон

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Explore More

Б.ӨЛЗИЙТНАРАН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“Бахрейн 2025” Азийн Залуучуудын III наадмын Холимог тулааны спортын шигшээ тулаанууд явагдлаа. Охидын Уламжлалт төрлийн -60 кг-ын финалд шалгарсан Б.Өлзийтнаран Ираны тамирчин Тиам Дехпахлеванд шүүгчдийн саналаар ялагдал хүлээснээр мөнгөн медаль

ХОЛИМОГ ТУЛААН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫН ХӨТӨЛБӨРТ БАГТЛАА

Азийн Олимпын Зөвлөлөөс 3 дахь удаагийн Азийн Залуучуудын Наадмын тов болон спортын төрлүүдийг зарлалаа. Нэр хүнд, цар хүрээгээрээ Азийн наадмын дараа ордог Залуучуудын наадам энэ жилийн 10 сарын 22-ноос 31-ний

ХОЛИМОГ ТУЛААНЫ ӨСВӨР ҮЕИЙН ДАШТ-Д ОРОЛЦЛОО

Дэлхийн 45 орны 850 гаруй Өсвөрийн шилдэг холимог тулаанчдыг оролцуулсан Холимог тулааны Өсвөр үеийн ДАШТ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 08 сарын 06-наас 10-ны өдрүүдэд АНЭ улсын нийслэл Абу-Даби хотод явагдсан