Монголын Холимог Тулааны Холбооны (МХТХ)-ны Эрүүл мэндийн хэсэгт тавтай морилно уу. Эндээс та бүхэн сонирхогчийн холимог тулааны тамирчид, дасгалжуулагчид болон бусад албаны хүмүүст зориулсан тамирчдын эрүүл мэндтэй холбоотой мэдээллүүдийг авах боломжтой. Тамирчдын эрүүл, аюулгүй байдлыг хангах нь бидний онцгойлон ач холбогдол өгдөг гол зүйлсийн нэг бөгөөд үүнд Олон Улсын Холимог Тулааны Холбоо (ОУХТХ)-ны бодлого, зааварчилгаа, дүрэм журмыг бид баримтлан ажилладаг юм.
Эрүүл мэнд болон Аюулгүй байдлын Стандарт
МХТХ нь тамирчдын эрүүл, аюулгүй байдлыг хангахын тулд ОУХТХ-ны эрүүл мэнд, аюулгүй байдлын дараах журмыг үйл ажиллагаандаа баримталдаг. Үүнд:
- Тэмцээний өмнөх эрүүл мэндийн үзлэг: Ямар ч тэмцээний өмнө бүх тамирчид эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамрагдсан байх ёстой.
- Тэмцээний дараах эрүүл мэндийн үзлэг: Тамирчид тулаан хийснийхээ дараа ямар нэгэн бэртэл гэмтэл авсан эсэхээ тэмцээний эмчид шалгуулах ёстой.
- Эрүүл мэндийн шалтгаанаар түдгэлзүүлэх: Тархины доргилт эсвэл өөр төрлийн бэртэл авсан тамирчдын тэмцээнд оролцох эрхийг бэртлийн зэргээс хамаарч тэмцээний эмч тодорхой хугацаанд түдгэлзүүлж болно.
Тархи доргилтын үеийн менежмент
Тархины доргилт болон толгойн бэртэл нь сонирхогчийн холимог тулааны тэмцээний үеэр тохиолдож болох ноцтой бэртлүүдийн нэг юм. Ийм тохиолдолд МХТХ нь ОУХТХ-ны дараах протоколыг баримталдаг.
- Тархи доргисон бол тухайн тамирчныг бэлтгэл эсвэл тэмцээнээс нэн даруй гаргах.
- Мэргэжлийн эмчээр тамирчны биеийн байдлыг яаралтай шалгуулж, зохих эмчилгээг хийлгэх.
- Бэлтгэл эсвэл тэмцээнд ахиж оролцуулахын өмнө тамирчны бие бүрэн эдгэсэн эсэхийг сайтар магадлан шалгах.
Допинг болон Хориглосон бодисууд
Дэлхийн допингийн эсрэг агентлаг (ДДЭА) болон ОУХТХ-той хамтран, МХТХ нь допингийн эсрэг хатуу бодлого баримтлан ажилладаг. МХТХ-ны тэмцээн, арга хэмжээнд оролцож байгаа тамирчид, дасгалжуулагчид санамсаргүй допингийн зөрчил гаргахгүйн тулд ДДЭА-ийн Хориглосон Бодисуудын Жагсаалттай танилцаж, мэдлэг мэдээлэл авсан байх ёстой.
Дараах сэдвүүдээр мэдлэг мэдээллийг бид түгээдэг:
- Хориотой бодисууд болон тэдний авчрах эрсдэл.
- Цэвэр, шударгаар өрсөлдөхийн ач холбогдол, үг дагавар.
- Эмчилгээний Зориулалттай Хэрэглэх Зөвшөөрөл (TUE) авах үе шатууд.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай вэбсайтын Допингийн эсрэг хэсэгт зочилно уу.
https://mmmaf.com/?page_id=187
Жингийн менежмент
Сонирхогчийн холимог тулаанд жингийн менежмент өндөр ач холбогдолтой. Тамирчид өөрсдийн эрүүл мэндийг ямар нэгэн эрсдэлд оруулахгүйгээр жингийн менежментийг хийх нь чухал юм.
МХТХ дараах мэдээллүүдийг түгээдэг:
- Жин хасах аюулгүй, эрсдэлгүй аргууд.
- Тэмцээний өмнө, үеэр болон дараах хоол болон усны зөв хэрэглээ.
- Жин хасахтай холбоотой эрүүл мэндийн асуудлуудын шинж тэмдгийг таньж мэдэх.
Эрүүл мэндийн яаралтай тусламж
МХТХ-ноос зохион байгуулж байгаа бүх тэмцээн, арга хэмжээнд мэргэжлийн эмч, эмнэлгийн баг ажилладаг. Үүнд:
- Октагоны эмч нар.
- Ноцтой бэртлийн үед ашиглах тоног төхөөрөмж, эмч нарын баг.
- Тэмцээн болж буй ордонд байрлах бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн тэрэг.
Боловсрол болон Мэдлэг
МХТХ нь тамирчид, дасгалжуулагчид болон бусад албаны хүмүүст эрүүл мэнд, аюулгүй байдлын талаарх мэдлэг мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр түгээхийг зорин ажилладаг. Дараах сэдвүүдийн дагуу бид сургалт семинар болон хөтөлбөрүүд зохион байгуулдаг.
- Бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх арга замууд.
- Хэт их бэлтгэлийн ачаалал авах, сульдах үеийн өмнөх шинж тэмдгүүд.
- Тамирчдын сэтгэл зүйн эрүүл мэнд болон стресс менежмент.
Гол бодлогууд болон бичиг баримтууд
Холимог тулааны спорт дахь эрүүл мэндийн асуудлуудын талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягуудаар зочилно уу.
- ОУХТХ-ны Эрүүл мэндийн гарын авлага
- ОУХТХ-ны Тамирчдын Эрүүл мэнд, Аюулгүй байдлын зааварчилгаа
- Иж бүрэн эрүүл мэндийн үзлэгийн бичиг
- Цусны шинжилгээний бичиг
Хэрэв танд тамирчдын эрүүл мэндтэй холбоотой ямар нэгэн асуудал тулгарсан эсвэл асуулт байгаа бол дараах хаягаар манай Эрүүл мэндийн багтай холбогдоно уу.
info@mmmaf.com