БНХАУ-ын Харбин хотод явагдсан Азийн Олимпын Зөвлөлийн (OCA) Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар Холимог тулааныг (ММА) “Айчи-Нагоя 2026” Азийн наадмын хөтөлбөрт оруулах шийдвэрийг санал нэгтэйгээр баталлаа. 2026 оны 09 сарын 19-нөөс 10 сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулагдах 20 дахь удаагийн Азийн наадамд Холимог тулаанчид эрэгтэй 4, эмэгтэй 2 жингийн ангиллаар өрсөлдөхөөр болжээ.
Азийн Олимпын Зөвлөлийн энэхүү шийдвэр нь холимог тулааны спорт дэлхийд хэр зэрэг хурдтай хөгжиж байгаагийн илэрхийлэл болохоос гадна ази тивийн тамирчдад эх орноо төлөөлөн олон улсын тавцанд өрсөлдөж, ур чадвараа сайжруулж, шинэ түвшинд очих боломж олгож байгааг Азийн Холимог Тулааны Холбоо (AMMA) онцолсон байна.
“Айчи-Нагоя”-гийн наадамд Ази тивийн 48 орны баг тамирчид нийт 41 спортын төрлөөр өрсөлдөх бөгөөд Холимог тулаанаас гадна Испортод 4 медалийн ангилал нэмэгдэж нийт 11 багц медаль олгох болж буйгаараа онцлог болох юм.
Ташрамд дуулгахад энэ онд зохион байгуулагдах 3 дахь удаагийн Азийн Залуучуудын Наадмын хөтөлбөрт Холимог тулаан мөн багтаад байгаа. 14-өөс 17-н насны Азийн залуу холимог тулаанчид ирэх 10 сарын 22-ноос 31-ний өдрүүдэд Бахрейн улсад цуглаж хүч чадал, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.
Монголын Холимог Тулааны Холбоо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Explore More

ХОЛИМОГ ТУЛААНЧИД ТҮҮХЭН АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН “ТАШКЕНТ 2024” ДАШТ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монголын холимог тулааны хөгжлийн түүхэнд шинэ хуудсыг нээж, Залуучуудын ДАШТ-ий медалийн тавцанд Монгол хүн анх удаа гишгэсэн “Ташкент 2024” Холимог тулааны Залуучууд, Насанд хүрэгчдийн ДАШТ хөшгөө хаалаа. Таван тивийн төлөөлөл

ХОЛИМОГ ТУЛААНЫ 2024 ОНЫ УАШТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Холимог тулааны спортын 2024 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн Өсвөр үе, Насанд хүрэгчдийн ангиллаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 05 сарын 16-наас 18-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Биеийн Тамир, Спортын хорооны

ХОЛИМОГ ТУЛААНЫ ӨСВӨР ҮЕИЙН ДАШТ-Д ОРОЛЦЛОО

Дэлхийн 45 орны 850 гаруй Өсвөрийн шилдэг холимог тулаанчдыг оролцуулсан Холимог тулааны Өсвөр үеийн ДАШТ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 08 сарын 06-наас 10-ны өдрүүдэд АНЭ улсын нийслэл Абу-Даби хотод явагдсан