БНХАУ-ын Харбин хотод явагдсан Азийн Олимпын Зөвлөлийн (OCA) Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар Холимог тулааныг (ММА) “Айчи-Нагоя 2026” Азийн наадмын хөтөлбөрт оруулах шийдвэрийг санал нэгтэйгээр баталлаа. 2026 оны 09 сарын 19-нөөс 10 сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулагдах 20 дахь удаагийн Азийн наадамд Холимог тулаанчид эрэгтэй 4, эмэгтэй 2 жингийн ангиллаар өрсөлдөхөөр болжээ.
Азийн Олимпын Зөвлөлийн энэхүү шийдвэр нь холимог тулааны спорт дэлхийд хэр зэрэг хурдтай хөгжиж байгаагийн илэрхийлэл болохоос гадна ази тивийн тамирчдад эх орноо төлөөлөн олон улсын тавцанд өрсөлдөж, ур чадвараа сайжруулж, шинэ түвшинд очих боломж олгож байгааг Азийн Холимог Тулааны Холбоо (AMMA) онцолсон байна.
“Айчи-Нагоя”-гийн наадамд Ази тивийн 48 орны баг тамирчид нийт 41 спортын төрлөөр өрсөлдөх бөгөөд Холимог тулаанаас гадна Испортод 4 медалийн ангилал нэмэгдэж нийт 11 багц медаль олгох болж буйгаараа онцлог болох юм.
Ташрамд дуулгахад энэ онд зохион байгуулагдах 3 дахь удаагийн Азийн Залуучуудын Наадмын хөтөлбөрт Холимог тулаан мөн багтаад байгаа. 14-өөс 17-н насны Азийн залуу холимог тулаанчид ирэх 10 сарын 22-ноос 31-ний өдрүүдэд Бахрейн улсад цуглаж хүч чадал, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.
Монголын Холимог Тулааны Холбоо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Explore More

ХОЛИМОГ ТУЛААНЫ АНХНЫ ОУХМ ЦОЛТОН ТӨРЛӨӨ

Монголын Холимог тулааны спортын хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж анхны Олон улсын хэмжээний мастер цолтон төрөн гарлаа. Камбож улсын нийслэл Пномпень хотод 2024 оны 07 сард явагдсан Холимог тулааны

ХОЛИМОГ ТУЛААНЫ ТАМИРЧДАД СПОРТЫН ЦОЛНЫ ҮНЭМЛЭХ, ТЭМДГИЙГ ГАРДУУЛЛАА

Холимог тулааны спортоор Спортын мастер болон Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан тамирчин А.АДЪЯА, Р.ЭРХЭМБАЯР, Н.ТАЙВАН-ЕРТӨНЦ нар үнэмлэх, тэмдгээ Монголын Холимог Тулааны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Дашдаваагаас гардан

ХОЛИМОГ ТУЛААНЫ ӨСВӨР ҮЕИЙН ДАШТ-Д ОРОЛЦЛОО

Дэлхийн 45 орны 850 гаруй Өсвөрийн шилдэг холимог тулаанчдыг оролцуулсан Холимог тулааны Өсвөр үеийн ДАШТ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 08 сарын 06-наас 10-ны өдрүүдэд АНЭ улсын нийслэл Абу-Даби хотод явагдсан