Дэлхийн 45 орны 850 гаруй Өсвөрийн шилдэг холимог тулаанчдыг оролцуулсан Холимог тулааны Өсвөр үеийн ДАШТ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 08 сарын 06-наас 10-ны өдрүүдэд АНЭ улсын нийслэл Абу-Даби хотод явагдсан энэ жилийн ДАШТ нь оролцогчдын тоо болон хамрах цар хүрээгээрээ өмнөх тэмцээнүүдийн амжилтыг эвдсэн нь холимог тулааны спорт дэлхий даяар хэр зэрэг хурдтай хөгжиж, түгэн тархаж байгаагийн илрэл гэдгийг Олон улсын холимог тулааны холбооны ерөнхийлөгч Керрит Браун онцолсон юм.
Монголын эх орноо төлөөлж нийт 8 өсвөрийн тамирчин энэ тэмцээнд оролцсоноос 12-13 насны ангиллын охидын -44 кг-ийн жинд өрсөлдсөн А.МӨНГӨНЗУЛ хүрэл медалийн болзол хангаж шагналын тавцан дээр гишгэсэн юм.

Бокс, муай-тай, шүүтбокс, жюү жицүгийн Өсвөр үеийн УАШТ-үүдийн алт, мөнгөн медалиудтай А.Мөнгөнзул нь АНУ, Ливан, Украин зэрэг орнуудын тамирчидтай октагон дээр гарч тулалдан эх орныхоо Төрийн далбааг Абу-Дабигийн тэнгэрт мандуулсан билээ.

14-15 болон 16-17 насны ангилалд өрсөлдсөн бусад тамирчдын маань хувьд олон улсын дадлага туршлага хуримтлуулж, дэлхийн дэвжээнд өөрсдийгөө сорьж үзсэн чухал тэмцээн боллоо. 2024 оны ДАШТ-ийн медалийн хүснэгтийг Украины баг тамирчид тэргүүлсэн бол Тажикистан, Узбекистан орнууд удаалжээ. Харин Монголын баг тамирчид 23-р байранд эрбэмбэлэгдсэн байна.

Жил ирэх тусам хамрах цар хүрээгээ тэлж өргөжиж байгаа Холимог тулааны Өсвөр үеийн ДАШТ бол өсвөр үеийн тамирчдад аюулгүй орчинд шударгаар өрсөлдөж ур чадвараа сорин өсөж хөгжих талбар юм гэдгийг Олон улсын холимог тулааны холбооноос (ОУХТХ) онцолж байв. ОУХТХ болон АНЭ улсын Холимог тулааны холбоо хооронд байгуулсан гэрээний дагуу Өсвөр үеийн ДАШТ нь ирэх 3 жилд Абу-Даби хотод зохион байгуулагдах юм.

Тиймээс дараа дараагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд Монголын баг тамирчид маань амжилтаа ахиулан оролцож, тамирчид маань шагналын тавцангийн оройд гишгэн Төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Баг тамирчдыг Өсвөр үеийн ДАШТ-д оролцоход тусалж дэмжсэн хувь хүмүүс болон албан байгууллагуудад гүн талархлаа илэрхийлье.  

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Explore More

“FAIRTEX CUP 2026” ХОЛИМОГ ТУЛААНЫ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлхийн брэнд Fairtex Mongolia-гийн нэрэмжит “Fairtex Cup 2026” холимог тулааны нээлттэй тэмцээн торгүй дүрмээр 03-р сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж нийт 20 байгууллагын 200 гаруй тамирчид өсвөр үе, насанд хүрэгчдийн

ХОЛИМОГ ТУЛААН 2026 ОНЫ АЗИЙН НААДМЫН ХӨТӨЛБӨРТ БАГТЛАА

БНХАУ-ын Харбин хотод явагдсан Азийн Олимпын Зөвлөлийн (OCA) Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар Холимог тулааныг (ММА) “Айчи-Нагоя 2026” Азийн наадмын хөтөлбөрт оруулах шийдвэрийг санал нэгтэйгээр баталлаа. 2026 оны 09 сарын 19-нөөс 10

Б.ӨЛЗИЙТНАРАН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“Бахрейн 2025” Азийн Залуучуудын III наадмын Холимог тулааны спортын шигшээ тулаанууд явагдлаа. Охидын Уламжлалт төрлийн -60 кг-ын финалд шалгарсан Б.Өлзийтнаран Ираны тамирчин Тиам Дехпахлеванд шүүгчдийн саналаар ялагдал хүлээснээр мөнгөн медаль