Монголын Холимог Тулааны Холбооны (МХТХ) Шүүгчдийн зөвлөлөөс Шүүгчийн ур чадварыг сайжруулж чадавхжуулах анхдугаар сургалтыг зохион байгууллаа. Холимог тулааны дэлхийн тэргүүлэх холбоодын нэг ONE Championship-т ажиллаж буй Монголын анхны шүүгч Б.Халиун энэхүү сургалтыг удирдан явуулж, өөрийн мэдлэг туршлагаасаа хуваалцсан юм.
Сургалтад хамрагдсан шүүгчдэд МХТХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга Ц.Мөнхсайхан сертификат гардуулж ирээдүйн ажил үйлсэд нь амжилт хүслээ. Монголын Холимог Тулааны Холбооноос цаашид холимог тулааны шүүгч болон дасгалжуулагчдын ур чадвар, мэдлэг боловсролыг сайжруулж, хөгжүүлэх зорилгын хүрээнд олон үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм.  

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Explore More

ХОЛИМОГ ТУЛААНЫ 2026 ОНЫ УАШТ ЯВАГДАЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Холимог тулааны 2026 оны Монгол улсын Өсвөр үе, Насанд хүрэгчид, Мастерс ангиллын аварга шалгаруулах тэмцээн 06-р сарын 13-14-ний өдрүүдэд УСУГ-ын Чандмань спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдаж 30 гаруй байгууллагын 300

Б.ӨЛЗИЙТНАРАН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“Бахрейн 2025” Азийн Залуучуудын III наадмын Холимог тулааны спортын шигшээ тулаанууд явагдлаа. Охидын Уламжлалт төрлийн -60 кг-ын финалд шалгарсан Б.Өлзийтнаран Ираны тамирчин Тиам Дехпахлеванд шүүгчдийн саналаар ялагдал хүлээснээр мөнгөн медаль

ХОЛИМОГ ТУЛААН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫН ХӨТӨЛБӨРТ БАГТЛАА

Азийн Олимпын Зөвлөлөөс 3 дахь удаагийн Азийн Залуучуудын Наадмын тов болон спортын төрлүүдийг зарлалаа. Нэр хүнд, цар хүрээгээрээ Азийн наадмын дараа ордог Залуучуудын наадам энэ жилийн 10 сарын 22-ноос 31-ний