Монголын Холимог тулааны спортын хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж анхны Олон улсын хэмжээний мастер цолтон төрөн гарлаа. Камбож улсын нийслэл Пномпень хотод 2024 оны 07 сард явагдсан Холимог тулааны Ази тивийн АШТ-д түрүүлж Алтан медаль хүртсэнээр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат, Batu’s Fighters клубийн тамирчин Энхболдын МӨНГӨНШАГАЙ ОУХМ болох болзлыг хангасан юм. Түүний ОУХМ цолны үнэмлэх, тэмдгийг Монголын холимог тулааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Дашдаваа гардуулж баяр хүргэн амжилт хүслээ. Монгол улсад Холимог тулааны спортын цол, зэрэг олгох журам өнгөрсөн хавар батлагдаж албан ёсоор хэрэгжиж эхэлсэн юм. Ази тивийн аварга, ОУХМ Э.Мөнгөншагай ирэх 10 сарын 13-16-нд Филиппиний нийслэл Манила хотод “Манила опен” нээлттэй тэмцээн, 11 сарын 05-10-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод Насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Шинэхэн Олон улсын хэмжээний мастерынхаа дараа дараагийн тэмцээн уралдаанд нь өндрөөс өндөр амжилт ялалтыг хүсэн ерөөе!

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Explore More

ХОЛИМОГ ТУЛААН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫН ХӨТӨЛБӨРТ БАГТЛАА

Азийн Олимпын Зөвлөлөөс 3 дахь удаагийн Азийн Залуучуудын Наадмын тов болон спортын төрлүүдийг зарлалаа. Нэр хүнд, цар хүрээгээрээ Азийн наадмын дараа ордог Залуучуудын наадам энэ жилийн 10 сарын 22-ноос 31-ний

“FAIRTEX CUP 2026” ХОЛИМОГ ТУЛААНЫ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлхийн брэнд Fairtex Mongolia-гийн нэрэмжит “Fairtex Cup 2026” холимог тулааны нээлттэй тэмцээн торгүй дүрмээр 03-р сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж нийт 20 байгууллагын 200 гаруй тамирчид өсвөр үе, насанд хүрэгчдийн

ХОЛИМОГ ТУЛААН 2026 ОНЫ АЗИЙН НААДМЫН ХӨТӨЛБӨРТ БАГТЛАА

БНХАУ-ын Харбин хотод явагдсан Азийн Олимпын Зөвлөлийн (OCA) Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар Холимог тулааныг (ММА) “Айчи-Нагоя 2026” Азийн наадмын хөтөлбөрт оруулах шийдвэрийг санал нэгтэйгээр баталлаа. 2026 оны 09 сарын 19-нөөс 10