• Дэлхийн брэнд Fairtex Mongolia-гийн нэрэмжит “Fairtex Cup 2026” холимог тулааны нээлттэй тэмцээн торгүй дүрмээр 03-р сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж нийт 20 байгууллагын 200 гаруй тамирчид өсвөр үе, насанд хүрэгчдийн ангиллаар өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Монголын Холимог Тулааны Холбооны ЕНБД Г.Дашдаваа, Fairtex Mongolia брэндийн захирал Г.Батхүү болон бусад хүндэт зочид оролцож баг тамирчдад амжилт хүслээ. “Fairtex Cup 2026” тэмцээний Өсвөр үеийн эрэгтэй шилдэг тамирчнаар 14-15 насны -65 кг-д өрсөлдсөн Э.Хаш-Эрдэнэ (Эрдэнэ клуб), эмэгтэй шилдэг тамирчнаар 16-17 насны -65 кг-ын тамирчин Т.Цэрэнханд (Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо) нар тодорсон юм. Харин Насанд хүрэгчдийн эрэгтэй шилдэг тамирчнаар -77 кг-ын аварга У.Батзориг (One Team & Ширэн бээлий), эмэгтэй шилдэг тамирчнаар -60 кг-д алтан медаль хүртсэн ОУХМ Б.Алтанчимэг (One Team) тодорч шилдэг тамирчны цом болон Fairtex Mongolia брэндийн бэлгийг гардан авлаа.
Багийн нэгдсэн дүнгээр Өсвөр үеийн ангилалд Nalaikh Team тэргүүн байр, “Десант бамбар” клуб дэд байр, Batu Fighters гутгаар байрыг эзэлсэн бол Насанд хүрэгчдийн ангилалд багийн дүнг One Team Fighting Center клуб тэргүүлж, ШИРЭН БЭЭЛИЙ бокс, кикбокс, ММА клуб болон HERO figthing club багууд удааллаа. Мөн “БИ БОЛ ХОЛИМОГ ТУЛААНЧ” reel бичлэгийн уралдааны ялагчаар ОУХМ Б.Алтанчимэг тодорч “Fairtex Mongolia” брэндийн нэрэмжит бэлгийг гардан авсан. Энэхүү тэмцээний 14-15, 16-17 болон насанд хүрэгчдийн ангиллын шилдэг болсон тамирчид ирэх 05-р сард Узбекистан улсын нийслэл Ташкент хотод зохион байгуулагдах Азийн аваргын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байгаа юм. Тэмцээнийг хамтран зохион байгуулсан Fairtex Mongolia брэнд болон Mungunguur hospital Мөнгөн гүүр эмнэлэг, УСУГ-ын Чандмань спорт цогцолборын хамт олонд гүн талархлыг илэрхийлье!

МОНГОЛЫН ХОЛИМОГ ТУЛААНЫ ХОЛБОО “ХАМТДАА БИД ЧАДНА” – “TOGETHER WE CAN”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Explore More

ХОЛИМОГ ТУЛААНЫ АНХНЫ ОУХМ ЦОЛТОН ТӨРЛӨӨ

Монголын Холимог тулааны спортын хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж анхны Олон улсын хэмжээний мастер цолтон төрөн гарлаа. Камбож улсын нийслэл Пномпень хотод 2024 оны 07 сард явагдсан Холимог тулааны

ХОЛИМОГ ТУЛААНЫ ТАМИРЧДАД СПОРТЫН ЦОЛНЫ ҮНЭМЛЭХ, ТЭМДГИЙГ ГАРДУУЛЛАА

Холимог тулааны спортоор Спортын мастер болон Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан тамирчин А.АДЪЯА, Р.ЭРХЭМБАЯР, Н.ТАЙВАН-ЕРТӨНЦ нар үнэмлэх, тэмдгээ Монголын Холимог Тулааны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Дашдаваагаас гардан

ХОЛИМОГ ТУЛААНЧИД ТҮҮХЭН АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН “ТАШКЕНТ 2024” ДАШТ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монголын холимог тулааны хөгжлийн түүхэнд шинэ хуудсыг нээж, Залуучуудын ДАШТ-ий медалийн тавцанд Монгол хүн анх удаа гишгэсэн “Ташкент 2024” Холимог тулааны Залуучууд, Насанд хүрэгчдийн ДАШТ хөшгөө хаалаа. Таван тивийн төлөөлөл