Монголын холимог тулааны хөгжлийн түүхэнд шинэ хуудсыг нээж, Залуучуудын ДАШТ-ий медалийн тавцанд Монгол хүн анх удаа гишгэсэн “Ташкент 2024” Холимог тулааны Залуучууд, Насанд хүрэгчдийн ДАШТ хөшгөө хаалаа. Таван тивийн төлөөлөл болсон 85 орны нийт 900 гаруй шилдэг холимог тулаанчид Узбекистан улсын нийслэлд 6 өдрийн турш 5 октагон дээр эр чадал, эрэмгий зоригоо сорин шалгаж хоорондоо өрсөлдсөн юм.
10 дахь удаагийн ДАШТ-д Монгол эх орноо төлөөлөн 3 тамирчин оролцсоноос Залуучуудын ангиллын эмэгтэйчүүдийн -61.2 кг-н жинд Б. Алтанчимэг Узбекистаны тамирчныг шөвгийн наймд ялж Хүрэл медалийн болзол хангасан юм.
Улмаар медалийн өнгөө хувиргах хагас шигшээ шатны тулаанаа Алтанчимэг Словак улсын тамирчны эсрэг хийсэн боловч боолтоор ялагдал хүлээсэн. “One Team” клуб болон “Их Засаг” сургуулийн тамирчин Б.Алтанчимэг ийнхүү Холимог тулааны Залуучуудын ДАШТ-ий анхны медалийг эх орондоо авчирч, Олон улсын хэмжээний мастер цол зэргийн болзлоо хангалаа.
Монголын багийн бусад тамирчдын хувьд насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн -56.7 кг-д өрсөлдсөн ДХИС-н тамирчин Ч.Амгаланбямба Узбекистан улсын тамирчинд, -97 кг-д өрсөлдсөн ШШГЕГ-н Тусгай ажиллагааны газрын тамирчин Ч.Хатантөмөрболд Франц улсын тамирчинд тус тус ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн.
Баг тамирчдыг Монголын Холимог Тулааны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, МУГД Г.Дашдаваа ахалж ДАШТ-д оролцсон юм.
2024 оны Залуучууд, Насанд хүрэгчдийн Холимог тулааны ДАШТ урьд өмнө нь байгаагүй өргөн цар хүрээг хамарч, олон орнууд өрсөлдсөнөөрөө онцлогтой боллоо. Мөн аварга болж алтан медаль хүртсэн тамирчдад БҮС гардуулсан нь шинэлэг үйл явдал байв.
Тэмцээний медалийн нэгдсэн хүснэгтийг зохион байгуулагч орон Узбекистан манлайлсан бол Тажикистан, Украин, Казахстан, Франц, Герман, Финланд орнууд удаах байруудыг эзэлсэн юм. Харин Монголын баг 26-р байранд эрэмбэлэгдсэн байна.
Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсган таниулж байгаа Холимог тулаанчдынхаа дараа дараагийн тэмцээн уралдаанд өндрөөс өндөр амжилт ялалтыг хүсэн ерөөе!