Холимог тулааны спортын 2024 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн Өсвөр үе, Насанд хүрэгчдийн ангиллаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 05 сарын 16-наас 18-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Биеийн Тамир, Спортын хорооны зааланд явагдсан тус тэмцээнд нийт 25 байгууллагын 240 гаруй тамирчид оролцож, ур чадвар, эр зориг, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдсөн юм. Дэлхий даяар хурдтай хөгжиж байгаа Холимог тулааны спортыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор Монголын Холимог Тулааны Холбоо 2020 онд анх үүсгэн байгуулагдаж байсан. Түүнээс хойш Өсвөр үе, Насанд хүрэгчдийн 3 дахь удаагийн УАШТ-ээ ийнхүү зохион байгуулж байна. Тэмцээний Өсвөр үеийн ангилалд багийн дүнгээр Архангай ММА клуб тэргүүлж, Шилдэг тамирчдаар Десант Бамбар клубийн тамирчин Б.Алтансүх, Кинг Панда клубийн тамирчин А.Мөнгөнзул нар шалгарсан. Харин Насанд хүрэгчдийн ангилалд багийн дүнгээр Кинг Панда клуб тэргүүн байр эзэлж, Шилдэг тамирчдаар Алтан Шонхор клубийн тамирчин А.Адьяа, One Team клубийн тамирчин Б.Алтанчимэг нар тодорсон юм.
Холимог тулааны тамирчид болон шүүгчид энэ жилээс эхлэн Спортын зэрэг, цол хүртэх эрхтэй болсон. Тиймээс 2024 оны УАШТ Холимог тулааны спортын Монголын анхны зэрэг, цолтой тамирчдыг төрүүлснээрээ онцлогтой боллоо. УАШТ-д амжилттай оролцсон тамирчид ирэх 07 сард Энэтхэг улсын Дели хотноо зохион байгуулагдах Ази тивийн АШТ, 08 сард Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Дабид болох Өсвөр үеийн ДАШТ, 09 сард ОХУ-д зохион байгуулагдах Дэлхийн Нөхөрлөлийн Наадам, 10 сард Узбекистаны нийслэл Ташкентэд болох Насанд хүрэгчдийн ДАШТ болон 11 сард Тайланд улсад болох Азийн танхимын болон Тулааны спортын наадам гэсэн Олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байгаа юм. Тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Чингэлтэй Дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, Чингэлтэй Дүүргийн Биеийн Тамир Спортын Хороо, Мөнгөн гүүр эмнэлэг болон хувь хүмүүст гүн талархал илэрхийлье!  

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Explore More

ХОЛИМОГ ТУЛААН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫН ХӨТӨЛБӨРТ БАГТЛАА

Азийн Олимпын Зөвлөлөөс 3 дахь удаагийн Азийн Залуучуудын Наадмын тов болон спортын төрлүүдийг зарлалаа. Нэр хүнд, цар хүрээгээрээ Азийн наадмын дараа ордог Залуучуудын наадам энэ жилийн 10 сарын 22-ноос 31-ний

ХОЛИМОГ ТУЛААНЧИД ТҮҮХЭН АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН “ТАШКЕНТ 2024” ДАШТ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монголын холимог тулааны хөгжлийн түүхэнд шинэ хуудсыг нээж, Залуучуудын ДАШТ-ий медалийн тавцанд Монгол хүн анх удаа гишгэсэн “Ташкент 2024” Холимог тулааны Залуучууд, Насанд хүрэгчдийн ДАШТ хөшгөө хаалаа. Таван тивийн төлөөлөл

ХОЛИМОГ ТУЛААНЫ ӨСВӨР ҮЕИЙН ДАШТ-Д ОРОЛЦЛОО

Дэлхийн 45 орны 850 гаруй Өсвөрийн шилдэг холимог тулаанчдыг оролцуулсан Холимог тулааны Өсвөр үеийн ДАШТ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 08 сарын 06-наас 10-ны өдрүүдэд АНЭ улсын нийслэл Абу-Даби хотод явагдсан