Холимог тулааны 2025 оны Залуучууд, Насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцсон Монгол улсын баг тамирчид эх орондоо ирлээ. Дэлхийн 80 гаруй орны 1000 гаруй тамирчид оролцсон тус тэмцээн Гүрж улсын нийслэл Тбилиси хотод 09 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм

Тэмцээний Залуучуудын ангиллын -65.8 кг-д өрсөлдсөн ОУХМ, One Team Fighting Center-ын тамирчин, Их Засаг Аюулгүй байдал хууль сахиулахын сургууль-ийн оюутан БАЙГАЛМААГИЙН АЛТАНЧИМЭГ Алтан медаль хүртэж эх орныхоо төрийн дууллыг Тбилисийн тэнгэрт эгшиглүүллээ.
Энэхүү амжилтаараа Монгол улсын баг тамирчид ДАШТ-ий медалийн нэгдсэн хүснэгтийн 17-р байранд эрэмбэлэгдсэн байна. Украины баг медалийн хүснэгтийг нийт 16 медальтайгаар тэргүүлж Тажикистан 14 медальтайгаар удаалсан юм.
Гүржийн Дэлхийн аваргын үеэр IMMAF – International Mixed Martial Arts Federation буюу Олон Улсын Холимог Тулааны Холбооны 2025 оны шагнал гардуулах ёслол болон Ерөнхий Ассамблей явагдсан бөгөөд Монголын Холимог Тулааны Холбоо 2025 онд санаачилж, хийж гүйцэтгэсэн ажлуудынхаа үр дүнгээр үнэлэгдэж Ази тивийн шилдэг холбоогоор тодорсон юм. Мөн Ерөнхий Ассамблейгийн үеэр Шинээр үүсгэн байгуулагдаж буй Цагдаагийн Спортын Хөгжлийн Комиссын гишүүдийг санал хураалтаар шалгаруулахад Баянхонгор аймгийн Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо“-ны ерөнхийлөгч, Цагдаагийн хурандаа Б.ОЮУТБОЛД сонгогдон ажиллахаар болсон юм.
Ийнхүү “Гүрж 2025” Дэлхийн аваргын тэмцээн Монголыг баг тамирчид болон Монголын Холимог Тулааны Холбооны хувьд амжилт ялалт, баяртай мэдээгээр арвин сайхан болж өнгөрлөө. Баг тамирчдынхаа дараа дараагийн тэмцээнд өндөр амжилтыг хүсье. Холимог тулааны спортын хөгжлийг дэмжигч, бидэнтэй хамтран ажилладаг Mungunguur hospital Мөнгөн гүүр эмнэлэг-тээ гүн талархал илэрхийлье!

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Explore More

ЗАРЛАЛ 2025 ОНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙ (ЕА) Монголын Холимог Тулааны Холбоо (МХТХ)

Олон улсын холимог тулааны холбооны (ОУХТХ) дүрэм журам болон гишүүн холбоодод тавигддаг засаглалын стандартыг хангасан байдлаар, Монголын Холимог Тулааны Холбоо (МХТХ) нь 2025 оны Ерөнхий Ассамблейн (ЕА) товыг албан ёсоор

ХОЛИМОГ ТУЛААНЧИД ТҮҮХЭН АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН “ТАШКЕНТ 2024” ДАШТ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монголын холимог тулааны хөгжлийн түүхэнд шинэ хуудсыг нээж, Залуучуудын ДАШТ-ий медалийн тавцанд Монгол хүн анх удаа гишгэсэн “Ташкент 2024” Холимог тулааны Залуучууд, Насанд хүрэгчдийн ДАШТ хөшгөө хаалаа. Таван тивийн төлөөлөл

ХОЛИМОГ ТУЛААНЫ АНХНЫ ОУХМ ЦОЛТОН ТӨРЛӨӨ

Монголын Холимог тулааны спортын хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж анхны Олон улсын хэмжээний мастер цолтон төрөн гарлаа. Камбож улсын нийслэл Пномпень хотод 2024 оны 07 сард явагдсан Холимог тулааны