Холимог тулааны 2026 оны Өсвөр үеийн ДАШТ 08 дугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу-Даби хотод явагдаж өндөрлөлөө. Дэлхийн 60 гаруй орны 1200 орчим өсвөрийн тамирчид хуран чуулж өрсөлдсөн тус тэмцээний Шүүгчдийн багийн бүрэлдэхүүнд монгол улсын шүүгч Жаргалсайханы Лхагвабат багтан ажилласан юм. Ийнхүү IMMAF буюу Олон улсын холимог тулааны холбооны Дэлхийн аваргын тэмцээнийг дэнсэлсэн монголын анхны шүүгч Ж.Лхагвабат болж эх орныхоо холимог тулааны хөгжилд нэгэн шинэ хуудсыг нээж байна. Монголын Холимог Тулааны Холбооны Шүүгчдийн зөвлөлийн нарийн бичиг, Олон улсын шүүгч Ж.Лхагвабат нь Холимог тулааны шүүгчээр 4 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2025 оны 08 дугаар сард Бахрейн улсад зохион байгуулагдсан Азийн Олимпын Зөвлөл & Азийн холимог тулааны холбооны анхдугаар “Шүүгч, дасгалжуулагчдын хөгжлийн хөтөлбөр” болон 2026 оны 05 дугаар сард Япон улсын Токио хотод явагдсан Олон улсын Холимог тулааны холбооны Шүүгчдийн семинарт хамрагдаж номын дуу сонсон мэргэшил дээшлүүлсэн юм. Олон улсын шүүгч Ж.Лхагвабатад баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсье. Абу-Дабигийн Өсвөрийн дэлхийн аваргад Монгол улсыг төлөөлөн нийт 19 тамирчин 3 дасгалжуулагчийн хамт оролцож 2 хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Explore More

Д.АДЪЯАХҮҮ "АНГОЛ 2026" ДЭЛХИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛЛОО

Ангол улсын нийслэл Луанда хотод 2026 оны 09 дүгээр сарын 17-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Angola Open 2026” холимог тулааны дэлхийн цомын тэмцээний шилдгүүд тодорлоо. Тэмцээний эрэгтэйчүүдийн -61.2 кг-ын жинд

Б.ӨЛЗИЙТНАРАН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“Бахрейн 2025” Азийн Залуучуудын III наадмын Холимог тулааны спортын шигшээ тулаанууд явагдлаа. Охидын Уламжлалт төрлийн -60 кг-ын финалд шалгарсан Б.Өлзийтнаран Ираны тамирчин Тиам Дехпахлеванд шүүгчдийн саналаар ялагдал хүлээснээр мөнгөн медаль

ХОЛИМОГ ТУЛААНЫ 2024 ОНЫ УАШТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Холимог тулааны спортын 2024 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн Өсвөр үе, Насанд хүрэгчдийн ангиллаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 05 сарын 16-наас 18-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Биеийн Тамир, Спортын хорооны