Баянгол дүүргийн Засаг даргын нэрэмжит “БАЯНГОЛ ЦОМ – 2026” өсвөрийн холимог тулааны тэмцээн 2 өдрийн турш үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордон, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо болон Монголын Холимог Тулааны Холбоо хамтран зохион байгуулсан юм. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд НИТХ-ын Төлөөлөгч, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, БГД-ийн Хүүхэд, залуучуудын, соёлын ордны дарга С.Мөнхзаяа, Биеийн тамир, спортын хорооны дарга Г.Батбаяр, Монголын Холимог Тулааны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, Холимог тулааны Ази тивийн аварга, ОУХМ Э.Мөнгөншагай, 2025 оны Залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Б.Алтанчимэг нар оролцлоо. “Баянгол цом- 2026” холимог тулааны өсвөр үеийн нээлттэй тэмцээн нь нийт A, B, C, D гэсэн 4 насны ангилал, 39 жингийн ангилллаар зохион байгуулагдаж 30 клубын 200 гаруй баг тамирчид 11 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд Баянгол дүүргийн спорт цогцолборт эр зориг, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдсөн юм. Мөн тэмцээний үеэр 2024 оны Холимог тулаан насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, 2026 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Нарантөрийн Энхжинд Олон улсын хэмжээний мастер цолны үнэмлэх, тэмдгийг гардуулан өгсөн юм.
  • ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН – Б.МӨНГӨНХӨЛӨГ – THUNDER FIGHTING CLUB “A” АНГИЛАЛ -55 КГ
  • ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН – С.МИШЭЭЛ ЭРЧ КЛУБ – “B” АНГИЛАЛ -50 КГ
  • ШИЛДЭГ БАГ ТЭРГҮҮН БАЙР: Г.ТҮВШИН, Э.УУГАНЗАЯА ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ  TEAM OMEGA КЛУБ
  • ШИЛДЭГ БАГ ДЭД БАЙР: Ч.БАТ-АМГАЛАН ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ KING PANDA / BOXING & MMA / CLUB
  • ШИЛДЭГ БАГ ГУТГААР БАЙР: О.БАТЛХАГВА ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ – ЭРЧ КЛУБ
  • FAIRTEX MONGOLIA БРЭНДИЙН НЭРЭМЖИТ “ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ ТАМИРЧИН” ШАГНАЛ: П.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ – HERO FIGHTING CLUB, Б.УРАНТӨГС – ЭРЧ КЛУБ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Explore More

ОЛОН УЛСЫН ШҮҮГЧ Ж.ЛХАГВАБАТ ӨСВӨР ҮЕИЙН ДЭЛХИЙН АВАРГАД АЖИЛЛАЛАА

Холимог тулааны 2026 оны Өсвөр үеийн ДАШТ 08 дугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу-Даби хотод явагдаж өндөрлөлөө. Дэлхийн 60 гаруй орны 1200 орчим өсвөрийн тамирчид

ХОЛИМОГ ТУЛААНЫ ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-ИЙ АНХНЫ АЛТАН МЕДАЛЬТ, ОУХМ Б.АЛТАНЧИМЭГ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

Холимог тулааны 2025 оны Залуучууд, Насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцсон Монгол улсын баг тамирчид эх орондоо ирлээ. Дэлхийн 80 гаруй орны 1000 гаруй тамирчид оролцсон тус тэмцээн Гүрж улсын нийслэл Тбилиси

ХОЛИМОГ ТУЛААНЫ АНХНЫ ОУХМ ЦОЛТОН ТӨРЛӨӨ

Монголын Холимог тулааны спортын хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж анхны Олон улсын хэмжээний мастер цолтон төрөн гарлаа. Камбож улсын нийслэл Пномпень хотод 2024 оны 07 сард явагдсан Холимог тулааны