Ангол улсын нийслэл Луанда хотод 2026 оны 09 дүгээр сарын 17-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Angola Open 2026” холимог тулааны дэлхийн цомын тэмцээний шилдгүүд тодорлоо. Тэмцээний эрэгтэйчүүдийн -61.2 кг-ын жинд өрсөлдсөн Спортын мастер ДАРХАНЦЭЦЭГИЙН АДЪЯАХҮҮ финалд Анголын тамирчин Сандро Де Бритог шүүгчдийн саналаар буулган авснаар аваргын бүсний эзэн болж байна. Erdenet MMA клубийн 21 настай залуу тамирчин маань хагас шигшээд Энэтхэг улсын тамирчныг ялсан юм. Харин тэмцээний -70.3 кг-д оролцсон Б.Баяржавхлан (Chingeltei Mma & Muaythai Academy- Чингэлтэй Мма) шагналт 5 дугаар байранд орсноор тэмцээнээ өндөрлүүлж байна. Баг тамирчдадаа баяр хүргэж илүү их амжилт ялалтыг хүсэн ерөөе!  

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Explore More

ХОЛИМОГ ТУЛААНЫ 2024 ОНЫ УАШТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Холимог тулааны спортын 2024 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн Өсвөр үе, Насанд хүрэгчдийн ангиллаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 05 сарын 16-наас 18-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Биеийн Тамир, Спортын хорооны

ХОЛИМОГ ТУЛААНЫ АНХНЫ ОУХМ ЦОЛТОН ТӨРЛӨӨ

Монголын Холимог тулааны спортын хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж анхны Олон улсын хэмжээний мастер цолтон төрөн гарлаа. Камбож улсын нийслэл Пномпень хотод 2024 оны 07 сард явагдсан Холимог тулааны

ХОЛИМОГ ТУЛААНЫ ШҮҮГЧИЙН СУРГАЛТ ЯВАГДЛАА

Монголын Холимог Тулааны Холбооны (МХТХ) Шүүгчдийн зөвлөлөөс Шүүгчийн ур чадварыг сайжруулж чадавхжуулах анхдугаар сургалтыг зохион байгууллаа. Холимог тулааны дэлхийн тэргүүлэх холбоодын нэг ONE Championship-т ажиллаж буй Монголын анхны шүүгч Б.Халиун