Холимог тулааны 2026 оны Өсвөр үеийн ДАШТ 08 дугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу-Даби хотод явагдаж өндөрлөлөө. Дэлхийн 60 гаруй орны 1200 орчим өсвөрийн тамирчид хуран чуулж өрсөлдсөн тус тэмцээний Шүүгчдийн багийн бүрэлдэхүүнд монгол улсын шүүгч Жаргалсайханы Лхагвабат багтан ажилласан юм. Ийнхүү IMMAF буюу Олон улсын холимог тулааны холбооны Дэлхийн аваргын тэмцээнийг дэнсэлсэн монголын анхны шүүгч Ж.Лхагвабат болж эх орныхоо холимог тулааны хөгжилд нэгэн шинэ хуудсыг нээж байна. Монголын Холимог Тулааны Холбооны Шүүгчдийн зөвлөлийн нарийн бичиг, Олон улсын шүүгч Ж.Лхагвабат нь Холимог тулааны шүүгчээр 4 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2025 оны 08 дугаар сард Бахрейн улсад зохион байгуулагдсан Азийн Олимпын Зөвлөл & Азийн холимог тулааны холбооны анхдугаар “Шүүгч, дасгалжуулагчдын хөгжлийн хөтөлбөр” болон 2026 оны 05 дугаар сард Япон улсын Токио хотод явагдсан Олон улсын Холимог тулааны холбооны Шүүгчдийн семинарт хамрагдаж номын дуу сонсон мэргэшил дээшлүүлсэн юм. Олон улсын шүүгч Ж.Лхагвабатад баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсье. Абу-Дабигийн Өсвөрийн дэлхийн аваргад Монгол улсыг төлөөлөн нийт 19 тамирчин 3 дасгалжуулагчийн хамт оролцож 2 хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Explore More

“БАЯНГОЛ ЦОМ - 2026” ХОЛИМОГ ТУЛААНЫ ӨСВӨР ҮЕИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Баянгол дүүргийн Засаг даргын нэрэмжит “БАЯНГОЛ ЦОМ – 2026” өсвөрийн холимог тулааны тэмцээн 2 өдрийн турш үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянгол дүүргийн Хүүхэд,

Д.АДЪЯАХҮҮ "АНГОЛ 2026" ДЭЛХИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛЛОО

Ангол улсын нийслэл Луанда хотод 2026 оны 09 дүгээр сарын 17-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Angola Open 2026” холимог тулааны дэлхийн цомын тэмцээний шилдгүүд тодорлоо. Тэмцээний эрэгтэйчүүдийн -61.2 кг-ын жинд

ЗАРЛАЛ 2025 ОНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙ (ЕА) Монголын Холимог Тулааны Холбоо (МХТХ)

Олон улсын холимог тулааны холбооны (ОУХТХ) дүрэм журам болон гишүүн холбоодод тавигддаг засаглалын стандартыг хангасан байдлаар, Монголын Холимог Тулааны Холбоо (МХТХ) нь 2025 оны Ерөнхий Ассамблейн (ЕА) товыг албан ёсоор