БНХАУ-ын Харбин хотод явагдсан Азийн Олимпын Зөвлөлийн (OCA) Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар Холимог тулааныг (ММА) “Айчи-Нагоя 2026” Азийн наадмын хөтөлбөрт оруулах шийдвэрийг санал нэгтэйгээр баталлаа. 2026 оны 09 сарын 19-нөөс 10 сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулагдах 20 дахь удаагийн Азийн наадамд Холимог тулаанчид эрэгтэй 4, эмэгтэй 2 жингийн ангиллаар өрсөлдөхөөр болжээ.
Азийн Олимпын Зөвлөлийн энэхүү шийдвэр нь холимог тулааны спорт дэлхийд хэр зэрэг хурдтай хөгжиж байгаагийн илэрхийлэл болохоос гадна ази тивийн тамирчдад эх орноо төлөөлөн олон улсын тавцанд өрсөлдөж, ур чадвараа сайжруулж, шинэ түвшинд очих боломж олгож байгааг Азийн Холимог Тулааны Холбоо (AMMA) онцолсон байна.
“Айчи-Нагоя”-гийн наадамд Ази тивийн 48 орны баг тамирчид нийт 41 спортын төрлөөр өрсөлдөх бөгөөд Холимог тулаанаас гадна Испортод 4 медалийн ангилал нэмэгдэж нийт 11 багц медаль олгох болж буйгаараа онцлог болох юм.
Ташрамд дуулгахад энэ онд зохион байгуулагдах 3 дахь удаагийн Азийн Залуучуудын Наадмын хөтөлбөрт Холимог тулаан мөн багтаад байгаа. 14-өөс 17-н насны Азийн залуу холимог тулаанчид ирэх 10 сарын 22-ноос 31-ний өдрүүдэд Бахрейн улсад цуглаж хүч чадал, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.
Монголын Холимог Тулааны Холбоо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Explore More

ХОЛИМОГ ТУЛААНЫ ӨСВӨР ҮЕИЙН ДАШТ-Д ОРОЛЦЛОО

Дэлхийн 45 орны 850 гаруй Өсвөрийн шилдэг холимог тулаанчдыг оролцуулсан Холимог тулааны Өсвөр үеийн ДАШТ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 08 сарын 06-наас 10-ны өдрүүдэд АНЭ улсын нийслэл Абу-Даби хотод явагдсан

ХОЛИМОГ ТУЛААНЫ ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-ИЙ АНХНЫ АЛТАН МЕДАЛЬТ, ОУХМ Б.АЛТАНЧИМЭГ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

Холимог тулааны 2025 оны Залуучууд, Насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцсон Монгол улсын баг тамирчид эх орондоо ирлээ. Дэлхийн 80 гаруй орны 1000 гаруй тамирчид оролцсон тус тэмцээн Гүрж улсын нийслэл Тбилиси

ХОЛИМОГ ТУЛААНЫ ШҮҮГЧИЙН СУРГАЛТ ЯВАГДЛАА

Монголын Холимог Тулааны Холбооны (МХТХ) Шүүгчдийн зөвлөлөөс Шүүгчийн ур чадварыг сайжруулж чадавхжуулах анхдугаар сургалтыг зохион байгууллаа. Холимог тулааны дэлхийн тэргүүлэх холбоодын нэг ONE Championship-т ажиллаж буй Монголын анхны шүүгч Б.Халиун