Ангол улсын нийслэл Луанда хотод 2026 оны 09 дүгээр сарын 17-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Angola Open 2026” холимог тулааны дэлхийн цомын тэмцээний шилдгүүд тодорлоо.
Тэмцээний эрэгтэйчүүдийн -61.2 кг-ын жинд өрсөлдсөн Спортын мастер ДАРХАНЦЭЦЭГИЙН АДЪЯАХҮҮ финалд Анголын тамирчин Сандро Де Бритог шүүгчдийн саналаар буулган авснаар аваргын бүсний эзэн болж байна.
Erdenet MMA клубийн 21 настай залуу тамирчин маань хагас шигшээд Энэтхэг улсын тамирчныг ялсан юм.







Харин тэмцээний -70.3 кг-д оролцсон Б.Баяржавхлан (Chingeltei Mma & Muaythai Academy- Чингэлтэй Мма) шагналт 5 дугаар байранд орсноор тэмцээнээ өндөрлүүлж байна.
Баг тамирчдадаа баяр хүргэж илүү их амжилт ялалтыг хүсэн ерөөе!







